Ариутгагчийг аяга таваг ариутгах зориулалтаар ашиглана.
Аяга таваг ариутгагч нь хүнс, хоол үйлдвэрлэлийнтоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа, засвар үйлчилгээ үзүүлдэг Чиглэл ХХК –д үйлдвэрлэсэн ба хамгаалах, удирдах хэрэгсэл нь тус компанийн лабораторид туршигдан баталгаажсан болно. Орчин үеийн дэвшлийн үр дүнд бий болсон хүмүүсийн амьдралын чанар, эрүүл мэндийн хэрэгцээг хангахын тулд манай үйлдвэр гадаад дотоодын ижил төстэй бүтээгдэхүүний шаардлагатай шинж чанарыг нэгтгэн, нарийн дизайн хийц загвараар, нам температурт аяга таваг ариутгагчийг үйлдвэрлэн худалдаанд гаргалаа. Энэ нь хоолны газар, сургууль, цэцэрлэг, ресторан, зоогийн газар, хүнсний болон гоо сайхны ширээний сав суулга цэвэрлэх, халдваргүйжүүлэхэд зориулагдсан тоног төхөөрөмж юм.
Ариутгагч нь 220В –ийн хүчдэлээр ажиллах бөгөөд газардуулгын холболтыг заавал холбосон байх. Ион нь тасалгааны температурт өөрөө хүчилтөрөгч болж задардаг мөн бактерийн спор, вирус, мөөгөнцөр гэх мэтийг устгаж, нянгийн хорт бодисыг устгадаг өргөн цар хүрээтэй, өндөр үр ашигтай, хурдан, аюулгүй, хоёрдогч бохирдолгүй ариутгах туяа юм. Мөн гепатит В болон бусад халдварт вирусууд нь жимс, хүнсний ногооны пестицидийн үлдэгдэл, хоруу чанар болон угаалгын нунтаг дахь үлдэгдэлийг бүрэн арилгах чадвартай. Ариутгах механизм нь бактерийн эсийн мембран дээр үйлчилдэг тул эсийн мембраны бүтэц эвдэрч, бодисын солилцооны саад тотгор нь үхэх хүртлээ өсөлтийг нь саатуулдаг. Нэг удаа ариутгах цикл 60минут байна. Хаалга хаалтай үед ариутгах ба хаалга онгойсон тохиолдолд ионы гэрэл унтарч ариутгах боломжгүй болно. Ариутгагчны темпратур 700С+50С хүрээд өөрөө мэдэрч унтрах ба хэсэг хугацааны дараа автоматаар асна.
Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
2-р хоолны “УНЗ-Я-40”, “УНЗ-Я-80” загварын тогоо нь бүх төрлийн хуурай хоол болон мах, ногоо хуурах , хуушуур шарах, боов боорцог хайрж болгох зориулалттай тоног төхөөрөмж юм. Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай ОХУ-д захиалгаар цутгуулж хийгдсэн СЧ-20 маркын саарал ширмэн тогоотой учир хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан хайруулын ширмэн тогоо юм. Евро Азийн эдийн засгийн декларация, Стандарт хэмжил зүйн газрын үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Энэхүү тогоог ажил мэргэжлийн олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролдоо тулгуурлан зохион бүтээж, ЧИГЛЭЛ ХХК-д үйлдвэрлэв
Ус, сүү, айраг, жимс жимсгэнэ хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй ган сав